Холбоо барих


Хаяг:
Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот
Утас:
976-70146668, Mobile 976-99993553
Факс:
Имэйл:
info@modiw.mn

Facebook

Вэбэд суурилсан програмчлал

Вэб-д суурилсан програмчлал - Web based programming

Компани байгууллагууд дотоод үйл ажиллагааныхаа бүтээмжийг дээшлүүлэхийн олон төрлийн програмыг ашигладаг. Сүүлийн үеийн байгууллагын дотоод үйл ажиллагааны програм нь вэбийн технологид суурилан хийгдэх болсон. Модив Софт ХХК нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг бүх төрлийн програмыг захиалгаар хийж гүйцэтгэж байна.

Дотоод хэрэглээний програмыг вэб-д суурилж хийснээр десктоп програмаас олон давуу талтай байдаг. Вэб-д суурилсан програмыг ашиглахын тулд таны компьютерд ямар нэгэн програм суулгах шаардалагагүй бөгөөд хаана ч гэсэн ашиглах боломжтой. Та байнга ашигладаг интернет бруазераа ашиглан хаанаас ч гэсэн програмаа ашиглан компани дотроо мэдээлэл солилцох боломжтой болно. Мөн зардалын хувьд десктоп програмаас хямд байдаг.

Модив Софт ХХК нь вэб-д суурилан зочид буудлын өрөөний захиалга, рестораны захиалга, төрөл бүрийн санхүүгийн програм гэх мэт компанийн өдөр тутмын гар ажиллагааг хялбаршуулах програмыг хийж хүлээлгэн өгөхөөс гадна эдгээр прорамынхаа ашиглалтын сургалт, тогтмол үйлчилгээг үзүүлж байна.

Вэб-д суурилсан програмчлалын үйлчилгээ - Web based programming services

Өдөр тутмын үйл ажиллагаагаа хялбаршуулъя...

Хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлье...

Хямд зардалаар програм хийлгэе...

Одоо ашиглаж байгаа програмаа улам боловсронгуй болгоё

Вэб-д суурилсан програмчлалын ажлын дараалал - Web based programming process

Модив Софт ХХК нь захиалагчийн байр сууринаас асуудалд хандан, захиалагчийн хэрэглээ, үйл ажиллагааг өгөөжтэй болгох талаас төлөвлөж, програмын ажлыг дараах үе шатаар гүйцэтгэдэг.

  1. Захиалагчийн шаардлага

    Вэб-д суурилсан програмыг шинээр хийхдээ тухайн компанийн програм хийлгэж байгаа зорилго, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно. Үүн дээрээ тулгуурлан захиалагчийн програмын шаардлага болон техникийн шаардлагыг нарийвчлан гаргана. Мөн програм хийх ажлын явц болон хүлээлгэн өгсөний дараах үйлчилгээний талаар харилцан тохиролцдог.

  2. Системийн төлөвлөлт

    Дээрх судалгаа шинжилгээний үр дүн дээрээ тулгуурлан хамгийн зохистой технологи, аргачлал, интэрфэйс дизайн, програм хийх төлөвлөгөө зэргийг төлөвлөн захиалагчийн зорилгыг биелүүлэх бодит төлөвлөгөөг боловсруулан санал болгож, програм хангамжийн дизайн, агуулга удирдах систем /CMS/, өгөгдөлийн баазийн бүтэц зохион байгуулалтыг гаргана..

  3. Програмчлал

    Дээрх төлөвлөлтийн дагуу програмчлал, кодчлолын алжыг хийж гүйцэтгэнэ. Програмчлалын ажлын явцад хэсэгэчилсэн тестийн ажлыг хийнэ.

  4. Програмын тест, Серверт хуулах

    Гүйцэтгэсэн програмыг захиалагчийн серверт хуулан бодит агуулга болон өгөгдөлийн баазыг оруулан ямар нэгэн алдаа эсвэл буруу ажиллагаа байгаа эсэхийг хуудас тус бүр, үйлдэл тус бүрээр сайтар тестлэж анх тавигдсан үндсэн шаардалагыг хангаж байгаа эсэхийг тестлэнэ. Тестийн явцад ямар нэгэн алдаа илэрсэн тохиолдолд залруулах ажиллагааг гүйцэтгэнэ.

  5. Програмыг хүлээлгэн өгөх, Сургалт

    Програмыг сайтар тестлэж чанрын хяналтыг хангасны дараа програмыг эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө агуулга удирдах систем болон програмыг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, системийн гарын авлагаар хангана.

  6. Арчилгаа, тогтмол үйлчилгээ

    Програмыг захиалагчид хүлээлгэн өгсөний дараа програмын найдвартай тогтмол ажиллагааг хангаж ажиллах гэрээ байгуулан хамтран ажилладаг.

Утас:976-70146668, Mobile 976-99993553

Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот

  • М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК

    Мэргэжлийн баг хамт олонтой, чадварлаг залуустай хамтран ажилласандаа баяртай байдаг.

    Бизнесийн ёс зүйг өндөр түвшинд баримталдаг, сайн компани.

    Бидний вэб сайтыг чанартай сайн хийж өгсөнд баярлалаа.

    М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК
    Гантулга

    Маркетингийн мэргэжилтэн

  • Coca cola Mongolia

    Хурдан шуурхай , найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

    Coca cola Mongolia
    Зулаа

    Маркетингийн мэргэжилтэн

  • Юнисервис солюшн ХХК

    Хурдан шуурхай, аливаа хүндрэлгүйгээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөнд Модив Софтын хамт олондоо Юнисервис Солюшн ХХК-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!

    Юнисервис солюшн ХХК
    Батжаргал

    Маркетингийн ажилтан

Copyright © 2012 ModiW Soft Co.,Ltd.