Холбоо барих


Хаяг:
Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот
Утас:
976-70146668, Mobile 976-99993553
Факс:
Имэйл:
info@modiw.mn

Facebook

Вэб сайт шинэчлэл, арчилгаа

Вэб сайт шинэчлэл арчилгаа – Web site maintenance

Вэб сайтыг байнга шинэчилж өөрчилж байх шаардлагатай байдаг. Манай Монголын ихэнх компани, байгууллагууд веб сайт хийлгээд гаргачилхвал зорилго биеллээ гээд вэб сайтаа огт шинэчилж өөрчилдөггүй. Мөн зарим газрууд вэб сайтаа шинэчлэх завгүй, мэдлэггүй, шинэчлэх хүнгүй гэх мэт шалтгаанаар вэб сайтаа удаан хугацаагаар шинэчлэхгүй орхидог.

Веб сайт тань хэрхэн ажиллаж, анх хийлгэсэн зорилгоороо ашиглагдаж байгаа эсэхээ тогтмол хугацаанд судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ өгч, шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт, сайжруулалт хийх шаардлагатай байдаг. Вэб сайтаа байнга шинэчилж, шинжилгээ хийж сайжруулснаар веб сайт тань таны бизнесийг амжилтанд хүргэх хамгийн хямд зардалтай бөгөөд өгөөж өндөртэй хэрэгсэл болж чадна.

Модив Софт ХХК нь таны вэб сайтын зурган болон текстэн мэдээллийг шинэчлэхээс эхлээд хандалтын шинжилгээ, дизайны өөрчлөлт, вэб хуудас шинээр нэмэх, цаашид хэрхэн сайжруулж боловсронгуй болгох талаар зөвлөгөө өгөх, вэб сайтын тасралтгүй найдвартай ажиллагааг ханган хамтран ажиллаж байна. Та бидэнд вэб сайтынхаа арилчилгааг даалгаснаар таны вэб сайтын мэдээллийг маш түргэн хугацаанд шинэчилж өөрчлөх боломжтой болж таниас ямар нэгэн нэмэлт ажиллагаа огт шаардахгүй. Бид хийсэн ажлынхаа талаар тогтмол хугацаанд тайлан гаргаж өгдөг.

Вэб сайт шинэчлэл арчилгаа хийх үйлчилгээ – Web site maintenance services

Вэб сайтынхаа зураг болон текстийг шинэчлүүлмээр байна...

Вэб сайтынхаа дизайныг өөрчилмөөр байна...

Вэб сайтандаа шинээр вэб хуудас хийлгэмээр байна...

Вэб сайтын хандалтын шинжилгээ хийлгэе...

Статикаар хийгдсэн вэб сайтынхаа мэдээллийг шинэчлэмээр байна....

Вэб сайт шинэчлэл арчилгааны ажлын дараалал – Web site maintenance service process

Модив Софт ХХК нь харилцагчийнхаа вэб сайтын арчилгааг тухайн вэб сайтын онцлог болон харилцагчийн вэб сайтаа шинэчлэх, өөрчлөлт хийлгэх эрэлт шаардлагад тулгуурлан дараах ажлын дараалалтайгаар үзүүлдэг.

  1. Захиалагчийн шаардлага

    Харилцагчийнхаа ажиллуулж байгаа вэб сайтын үндсэн зорилго болон вэб сайтын бүтэц зэргийн талаар харилцагчтай сайтар зөвлөлдөн вэб сайтыг ямар давтамжтайгаар шинэчлэх, мэдээллээ хэрхэн өгч авалцах, ямар хэлбэрээр ажлаа дүгнэн тайлангах талаар харилцан тохиолцоно.

  2. Вэб сайтын шинэчлэл арчилгаа

    Харилцагчтай тохиролцсоны дагуу хүлээн авсан вэб сайтдаа шинэчлэл, өөрчлөлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Хүлээн авсан зурган болон тексэн мэдээллийн ажлын нэг хоногийн дотор шинэчилж тавьна. Бусад ажлыг гэрээгээр тохиролцосн хугацааг чанд баримтлан хийж гүйцэтгэнэ.

  3. Гүйцэтгэлийн тайлан

    Гэрээгээр тохиролцсон хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тогтсон форматын дагуу тайлан гаргаж харилцагчдаа хүргүүлнэ. Мөн вэб сайтыг арчилж шинэчлэх ажлын явцад өөрчлөх сайжруулах шаардлагатай зүйлс гарвал тухайн бүрд нь харилцагчдаа санал болгодог.

Утас:976-70146668, Mobile 976-99993553

Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот

  • М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК

    Мэргэжлийн баг хамт олонтой, чадварлаг залуустай хамтран ажилласандаа баяртай байдаг.

    Бизнесийн ёс зүйг өндөр түвшинд баримталдаг, сайн компани.

    Бидний вэб сайтыг чанартай сайн хийж өгсөнд баярлалаа.

    М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК
    Гантулга

    Маркетингийн мэргэжилтэн

  • Coca cola Mongolia

    Хурдан шуурхай , найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

    Coca cola Mongolia
    Зулаа

    Маркетингийн мэргэжилтэн

  • Юнисервис солюшн ХХК

    Хурдан шуурхай, аливаа хүндрэлгүйгээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөнд Модив Софтын хамт олондоо Юнисервис Солюшн ХХК-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!

    Юнисервис солюшн ХХК
    Батжаргал

    Маркетингийн ажилтан

Copyright © 2012 ModiW Soft Co.,Ltd.