Вэб дизайн нь вэб сайтын хувьд амжилттай ажиллах эсэхийг шийдвэрлэдэг нэг чухал хүчин зүйл юм. Ялангуяа компанийн вэб сайтын вэб дизайн нь тухайн компанийн онлайн дах нэр төр, итгэл, бусдаас ялгарах онцлогийг илэрхийлдэг нүүр царай нь болдог. Компаниуд ч гэсэн вэб сайтынхаа дизайныг бусдаас ялгарах онцлогтой, өрсөлдөгчөөсөө илүү болгоно гэдэг.
Гэвч вэб сайтын дизайн гаргахад зөвхөн команийн онцлог, имидж /corporate identity/-ийг анхаарах биш тухайн вэб сайтын хэрэглээ, хандалт зэргийг бүхэлд анхаарах шаардлагатай байдаг.
Бид вэб сайтын дизайн гаргахдаа хүний нүдэнд харагдах /visual/, хандалт /accesibility/, хэрэглээ /usability/ гэсэн гурван үндсэн хүчин зүйлийн хамгийн зохистой харьцааг эрхэмлэдэг. Вэб дизайн гаргахад захиалагчийн хүсэлтийг авч үзэх шаардлагатай байдаг. Гэвч вэб сайт нь зөвхөн тухайн вэб сайтыг ажиллуулж байгаа хүнд биш хамгийн гол нь тухайн вэб сайтыг ашиглаж байгаа хүнд зориулагдсан байх ёстой байдаг. Тийм учраас бидний гаргасан вэб дизайн нь хэрэглэгчийн нүдээр харсан, хэрэглэгчийн байр сууринаас хандсан хэлбэр, бүтэц, өнгөтэй байдаг.
Вэб сайтын дизайнаа бусад компаниас онцлогтой болгомоор...
Вэб сайтын хандалтын тоогоо нэмэгдүүлмээр...
Вэб дизайнаа өөрчилж маркетинг, брэндийн хэрэгсэл болгон ашигламаар...
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулмаар...
Вэб сайтынхаа хэрэглээг хялбар, ойлгомжтой болгомоор...
Модив Софт ХХК нь захиалагчийнхаа вэб сайтын зорилго, зорилтот зах зээл, өрсөлдөөний талаар сайтар судалгаа хийсний үндсэн дээр доорх үе шаттайгаар вэб дизайн гаргадаг.
Вэб сайтын зорилго, зорилтот зах зээл, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно. Үүн дээрээ тулгуурлан захиалагчийн вэб сайтын дизайнд байх шаардлагыг нарийвчлан гаргана. Мөн вэб дизайн гаргах ажлын явцад захиалагчтай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан тохиролцоно.
Захиалагчийн вэб сайтын зорилго болон шаардлага дээр тулгуурлан зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл, хэрэглээ, вэб сайт дотор хийгдэх үйлдэл, зах зээлд эзлэх байр суурь, одоогийн нөхцөл байдал, өрсөлдөөн, тулгарч байгаа асуудлуудын талаар судалгаа хийнэ. Энэхүү судалгаан дээрээ тулгуурлан асуудлуудыг хамгийн зөвөөр шийдвэрлэж болох вэб дизайны үндсэн бүтцийг боловсруулж захиалагчид санал болгон харилцан зөвлөлдөнө.
Дээрх зорилго, судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан вэб сайтын дизайныг хэрэглэгчийн байр суурь, хэрэглэгчийн нүдээр харахад хамгийн ойлгомжтой, ашиглахад хялбар байхаар төлөвлөж хуудас тус бүрээр гарган захиалагчид санал болгоно.
Захиалгчид санал болгосон вэб дизайн дээр тулгуурлан захиалагчийн зүгээс гаргасан өөрчлөлт, засварыг харилцан зөвлөлдсөний үндсэн дээр хийж гүйцэтгэнэ. Захиалагч нь хүний нүдэнд харагдах талыг илүүд үздэг боловч, бид хүний нүдэнд харагдах байдал, хандалт, хэрэглээ гэсэн гурван үндсэн хүчин зүйлийг хамгийн зохистой байхаар төлөвлөдөг.
Захиалагчийн баталсан вэб дизайныг зургын файл хэлбэрээр захиалагчид хүлээлгэн өгнө. Шаардалагатай тохиолдолд Дэлхийн Вэб Сайтын Консерциум /W3C/ болон вэб сайтын стандартчлалын дагуу HTML, CSS кодчлолыг хийж гүйцэтгэдэг.
Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот
Мэргэжлийн баг хамт олонтой, чадварлаг залуустай хамтран ажилласандаа баяртай байдаг.
Бизнесийн ёс зүйг өндөр түвшинд баримталдаг, сайн компани.
Бидний вэб сайтыг чанартай сайн хийж өгсөнд баярлалаа.
Маркетингийн мэргэжилтэн
Хурдан шуурхай , найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Маркетингийн мэргэжилтэн
Хурдан шуурхай, аливаа хүндрэлгүйгээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөнд Модив Софтын хамт олондоо Юнисервис Солюшн ХХК-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!
Маркетингийн ажилтан