Холбоо барих


Хаяг:
Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот
Утас:
976-70146668, Mobile 976-99993553
Факс:
Имэйл:
info@modiw.mn

Facebook

Мобайл вэб сайт

Мобайл вэб сайт хийх – Mobile web site development

Сүүлийн үед мобайл төхөөрөмж /ухаалаг гар утас (iphone, android, blackberry системтэй гар утас), таблет (iOS, Android үйлдлийн системтэй зөөврийн төхөөрөмж) төхөөрөмж/ -ийн хэрэглээ маш хурдацтай өсөж байна. Энэ нь Монголд гар утасны сүлжээ болон утасгүй интернет /WIFI/ орчин маш хурдацтайгаар хөгжиж байгаатай холбоотой. Гар утас гэх мэт мобайл төхөөрөмж нь хүний биед хамгийн ойр байдаг бөгөөд компьютертай бараг адил үйлдэл хийх боломжтой болсон. Сүүлийн үед интернет хэрэглэгчдийн 30 орчим хувь нь мобайл төхөөрөмж ашиглаж байна гэсэн судалгаа гарсан.

Интернет хэрэглэгчид мобайл төхөөрөмжийг ихээр ашиглах хандлагатай болж байгаа өнөө үед вэб сайт болон онлайнд суурилсан үйлчилгээг мобайл төхөөрмжид тохируулж өөрчлөх шаардлагатай болж байна. Компьютерд зориулан хийсэн вэб сайтыг гар утас болон таблет төхөөрөмж дээр үзэхэд тохиромжгүй байх тохиолдол их байдаг. Жишээ нь компьютерд зориулан хийсэн вэб сайтыг гар утаснаа харахад хэт жижиг ашиглахад хэцүү байдаг. Мөн флаш /Flash/ -аар хийсэн хэсэг нь iOS үйлдлийн системтэй төхөөрөмж дээр ажиллахгүй гэх мэт.

Модив Софт ХХК нь таны компьютерд зориулан хийсэн вэб сайтыг бүх төрлийн ухаалаг гар утас /iphone, android, windows, blackberry/, мобайл төхөөрөмж /iOS, android, windows/-д зориулан мобайл вэб сайт болгон хөгжүүлж байна. Бидний хийсэн мобайл вэб сайт нь компьютерд зориулсан вэб сайттайгаа адил өгөгдөлийн баазтай байх боломжтой бөгөөд цааш ажиллууж явахад маш хялбар байна.

Мобайл вэб сайт хийх үйлчилгээ – Mobile web site development services

Компьютерд зориулсан вэб сайтынхаа мобайл хувилбарыг хийлгэе

Шинээр хийлгэх вэб сайтаа мобайл дээр ч зөв гардагаар хийлгэе

Ухаалаг гар утсанд зориулсан вэб сайт хийлгэе

Таблет төхөөрөмжид зориулсан вэб сайт шинээр хийлгэе

бүтээгдэхүүн, үйлчилгээгээ мобайл вэб сайтаар дамжуулан сурталчилья

Мобайл вэб сайт хийх ажлын дараалал – Mobile web site development process

Модив Софт ХХК нь мобайл вэб сайт хийхдээ захиалагчийн байр сууринаас асуудалд хандаж, хэрэглэгчийн нүдээр харсан хэрэглээг төлөвлөж, цааш ажиллуулахад аль болох ажиллагаа бага байхаар дараах үе шаттайгаар үйл ажиллагаа явуулдаг.

  1. Захиалагчийн шаардлага

    Мобайл вэб сайт хийхдээ тухайн мобайл вэб сайт хийлгэж байгаа зорилго, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно. Үүн дээрээ тулгуурлан захиалагчийн мобайл вэб сайтын шаардлага болон техникийн шаардлагыг нарийвчлан гаргана. Мөн мобайл вэб сайт хийх ажлын явцад захиалагчтай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан тохиролцоно.

  2. Судалгаа шинжилгээ

    Захиалагчийн мобайл вэб сайт хийлгэж байгаа зорилго болон шаардлага дээр тулгуурлан захиалагчийн тухайн салбар, зах зээлд эзлэх байр суурь, одоогийн нөхцөл байдал, өрсөлдөөн, тулгарч байгаа асуудлуудын талаар судалгаа хийнэ. Энэхүү судалгаан дээрээ тулгуурлан асуудлуудыг онлайн арга хэрэгсэл, вэб сайтыг хэрхэн ашиглан шийдвэрлэж болох талаар стратегийг боловсруулж захиалагчид санал болгон харилцан зөвлөлдөнө.

  3. Мобайл вэб сайт төлөвлөлт

    Дээрх судалгаа шинжилгээний үр дүн дээрээ тулгуурлан хамгийн зохистой технологи, аргачлал, интэрфэйс дизайн, вэб сайт хийх төлөвлөгөө зэргийг төлөвлөн захиалагчийн зорилгыг биелүүлэх бодит төлөвлөгөөг боловсруулан санал болгоно.

  4. Вэб дизайн гаргах

    Дээрх төлөвлөгөөний дагуу програм хангамжийн дизайн, мобайл вэб сайтын дизайн, агуулга удирдах систем /CMS/, өгөгдөлийн баазийн бүтэц зохион байгуулалтыг гаргана. Мобайл вэб сайтын дизайныг хэрэглэгчид хамгийн ойлгомжтой ашиглахад хялбар байхаар төлөвлөж хуудас тус бүр, шаардалгатай тохиолдолд төхөөрөмж тус бүрээр гарган захиалагчаар батлуулна. 

  5. Мобайл вэб сайт хөгжүүлэлт

    Захиалагчийн баталсан мобайл вэб сайтын дизайн болон программ хангамжийн дизайн, бүтцийн дагуу програмчлал, кодчлолын ажлыг хийж гүйцэтгэнэ. Ажиллах үйлдлийн систем тус бүрийн стандартчлалын дагуу кодчлолыг хийж гүйцэтгэнэ.

  6. Вэб сайт тестлэх, Серверт хуулах

    Гүйцэтгэсэн мобайл вэб сайтын програмыг захиалагчийн серверт хуулан бодит агуулга болон өгөгдөлийн баазыг оруулан ямар нэгэн алдаа эсвэл буруу ажиллагаа байгаа эсэхийг хуудас тус бүр, үйлдэл тус бүрээр мобайл төхөөрөмж тус бүрээр сайтар тестлэж чанрын хяналт хийнэ. Тестийн явцад ямар нэгэн алдаа илэрсэн тохиолдолд залруулах ажиллагааг гүйцэтгэнэ.

  7. Мобайл вэб сайт хүлээлгэн өгөх, Сургалт

    Вэб сайтыг сайтар тестлэж чанрын хяналтыг хангасны дараа мобайл вэб сайтыг эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө агуулга удирдах систем болон вэб сайтыг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, агуулга удирдлах системийн гарын авлагаар хангана.

  8. Арчилгаа, Хандалтын шинжилгээ

    Вэб сайтыг захиалагчид хүлээлгэн өгсөнөөр энэхүү вэб сайт хөгжүүлэх төслийн ажил дуусгавар болох биш жинхэнэ утгаараа вэб сайт ажиллуулах ажил үүнээс эхлэнэ. Модив Софт ХХК нь захиалагчийнхаа вэб сайтыг арчилан авч явах, мэдээлэл шинэчлэх, хандалтын тоонд дүн шинжилгээ хийх, вэб сайтын тогтвортой ажиллагааг хангах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамтран ажиллах явцад вэб сайтыг цаашид сайжруудах хөгжүүлэх талаар захиалагчдаа зөвлөгөө өгч вэб сайтыг зорилгыг биелүүлэхийн төлөө хамтран ажилладаг.

Утас:976-70146668, Mobile 976-99993553

Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот

  • М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК

    Мэргэжлийн баг хамт олонтой, чадварлаг залуустай хамтран ажилласандаа баяртай байдаг.

    Бизнесийн ёс зүйг өндөр түвшинд баримталдаг, сайн компани.

    Бидний вэб сайтыг чанартай сайн хийж өгсөнд баярлалаа.

    М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК
    Гантулга

    Маркетингийн мэргэжилтэн

  • Coca cola Mongolia

    Хурдан шуурхай , найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

    Coca cola Mongolia
    Зулаа

    Маркетингийн мэргэжилтэн

  • Юнисервис солюшн ХХК

    Хурдан шуурхай, аливаа хүндрэлгүйгээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөнд Модив Софтын хамт олондоо Юнисервис Солюшн ХХК-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!

    Юнисервис солюшн ХХК
    Батжаргал

    Маркетингийн ажилтан

Copyright © 2012 ModiW Soft Co.,Ltd.