Хэрэв та бизнесийнхээ зарим нэгэн өчүүхэн хэсгийг ч гэсэн вэб сайтаар дамжуулан хийгээгүй байгаа бол маш их боломжийг алдаж байна гэсэн үг. Одоо вэб сайт гэдэг нь бизнесийн салшгүй нэгэн хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.
Вэб сайт нь таны бизнесийн төрөл B to B, B to C байхаас үл хамааран таны бизнестэй холбогдолтой бүхий л хүмүүстэй байнгын холбоог бий болгох хамгийн чухал хэрэгсэл юм.
Модив Софт ХХК нь өнөөг хүртэл маш олон зорилготой компани болон байгууллагын вэб сайтыг хийж ирсэн туршлага , ноу хау дээрээ тулгуурлан таны үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой вэб сайтыг хөгжүүлж хамтран ажиллах болно.
Вэб сайт шинээр хийлгэе
вэб сайтаар дамжуулан компанийнхаа нэр хүндийг дээшлүүлье
Одоо ажиллуулж байгаа вэб сайтаа шинээр хийлгэе
вэб сайтандаа гадаад хэл нэмж оруулья
бүтээгдэхүүн, үйлчилгээгээ вэб сайтаар дамжуулан сурталчилья
Модив Софт ХХК нь вэб сайт хийхдээ захиалагчийн байр сууринаас асуудалд хандан, хэрэглэгчийн нүдээр харан вэб сайтын хэрэглээг төлөвлөж, вэб сайтыг амжилтанд хүргэхийн тулд дараах үе шаттайгаар үйл ажиллагаа явуулдаг.
Компанийн вэб сайт хийхдээ тухайн компанийн вэб сайт хийлгэж байгаа зорилго, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно. Үүн дээрээ тулгуурлан захиалагчийн вэб сайтын шаардлага болон техникийн шаардлагыг нарийвчлан гаргана. Мөн вэб сайт хийх ажлын явцад захиалагчтай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан тохиролцоно.
Захиалагчийн вэб сайт хийлгэх зорилго болон шаардлага дээр тулгуурлан захиалагчийн тухайн салбар, зах зээлд эзлэх байр суурь, одоогийн нөхцөл байдал, өрсөлдөөн, тулгарч байгаа асуудлуудын талаар судалгаа хийнэ. Энэхүү судалгаан дээрээ тулгуурлан асуудлуудыг онлайн арга хэрэгсэл, вэб сайтыг хэрхэн ашиглан шийдвэрлэж болох талаар стратегийг боловсруулж захиалагчид санал болгон харилцан зөвлөлдөнө.
Дээрх судалгаа шинжилгээний үр дүн дээрээ тулгуурлан хамгийн зохистой технологи, аргачлал, интэрфэйс дизайн, вэб сайт хийх төлөвлөгөө зэргийг төлөвлөн захиалагчийн зорилгыг биелүүлэх бодит төлөвлөгөөг боловсруулан санал болгоно.
Дээрх төлөвлөгөөний дагуу програм хангамжийн дизайн, вэб дизайн, агуулга удирдах систем /CMS/, өгөгдөлийн баазийн бүтэц зохион байгуулалтыг гаргана. Вэб сайтын дизайныг хэрэглэгчид хамгийн ойлгомжтой ашиглахад хялбар байхаар төлөвлөж хуудас тус бүрээр гарган захиалагчаар батлуулна.
Захиалагчийн баталсан вэб сайтын дизайн болон программ хангамжийн дизайн, бүтцийн дагуу програмчлал, кодчлолын ажлыг хийж гүйцэтгэнэ. Дэлхийн Вэб Сайтын Консерциум /W3C/ болон вэб сайтын стандартчлалын дагуу HTML кодчлолыг хийснээр өгөгдөлийг хөнгөн болгож, хайлтын системд зохистой вэб хуудсуудыг үүсгэнэ.
Гүйцэтгэсэн вэб сайтын програмыг захиалагчийн серверт хуулан бодит агуулга болон өгөгдөлийн баазыг оруулан ямар нэгэн алдаа эсвэл буруу ажиллагаа байгаа эсэхийг хуудас тус бүр, үйлдэл тус бүрээр сайтар тестлэж чанрын хяналт хийнэ. Тестийн явцад ямар нэгэн алдаа илэрсэн тохиолдолд залруулах ажиллагааг гүйцэтгэнэ.
Вэб сайтыг сайтар тестлэж чанрын хяналтыг хангасны дараа вэб сайтыг эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө агуулга удирдах систем болон вэб сайтыг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, агуулга удирдлах системийн гарын авлагаар хангана.
Вэб сайтыг захиалагчид хүлээлгэн өгсөнөөр энэхүү вэб сайт хөгжүүлэх төслийн ажил дуусгавар болох биш жинхэнэ утгаараа вэб сайт ажиллуулах ажил үүнээс эхлэнэ. Модив Софт ХХК нь захиалагчийнхаа вэб сайтыг арчилан авч явах, мэдээлэл шинэчлэх, хандалтын тоонд дүн шинжилгээ хийх, вэб сайтын тогтвортой ажиллагааг хангах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамтран ажиллах явцад вэб сайтыг цаашид сайжруудах хөгжүүлэх талаар захиалагчдаа зөвлөгөө өгч вэб сайтыг зорилгыг биелүүлэхийн төлөө хамтран ажилладаг.
Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот
Мэргэжлийн баг хамт олонтой, чадварлаг залуустай хамтран ажилласандаа баяртай байдаг.
Бизнесийн ёс зүйг өндөр түвшинд баримталдаг, сайн компани.
Бидний вэб сайтыг чанартай сайн хийж өгсөнд баярлалаа.
Маркетингийн мэргэжилтэн
Хурдан шуурхай , найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Маркетингийн мэргэжилтэн
Хурдан шуурхай, аливаа хүндрэлгүйгээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөнд Модив Софтын хамт олондоо Юнисервис Солюшн ХХК-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!
Маркетингийн ажилтан