Холбоо барих


Хаяг:
Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот
Утас:
976-70146668, Mobile 976-99993553
Факс:
Имэйл:
info@modiw.mn

Facebook

Мэдээ

November15

Интернэт хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлсөн үү?

 Интернэт хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлсөн үү?

АНУ-ын цэрэг, дайны тагнуулын зориулалтаар 1969 онд анх бий болсон ИНТЕРНЭТ өдгөө дэлхий нийтийг аалзны тор мэт хэрж, мэдээллийн зах хязгааргүй, өргөн уудам сүлжээг бий болгоод байна. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн агуу нээлтийн тоонд зүй ёсоор багтах ИНТЕРНЭТ орчин цагийн техник технологийн дэвшлийг тодорхойлж байна.

Өдгөө дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь интернэт тогтмол хэрэглэдэг гэх тоо баримт байна. 2000-2009 оны хооронд интернэт хэрэглэгчдийн тоо 394 саяас 1,8 тэрбум болж, огцом нэмэгдсэн. Харин 2010 оны мэдээллээр дэлхийн нийт хүн амын 22 хувь нь интернэтийн байнгын хэрэглэгч болж, өдөрт нэг тэрбум компьютераас Google-ийн хайлтын системд холбогдож, Youtube-д хоёр тэрбум видео үздэг гэнэ. Исланд, Норвеги, Нидерландад бол хүн амын 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг гэх тоо баримт ч байна. Euromonitor-ын судалгаагаар 2020 он гэхэд дэлхийн хүн амын 43,7 хувь нь интернэтийн хэрэглэгч болох ажээ. Энэ мэт интернэттэй холбоотой гайхмаар тоо баримт олныг дурдаж байна. Тэгвэл, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч дэлхийн ард түмнийг нэгтгэж буй ИНТЕРНЭТ хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлсөн үү? Энэ талаар Debate.org сайтаас явуулсан санал асуулгын дүн 50:50 хувьтай гарчээ. Санал асуулгад хамрагдагсдын тал хувь нь “Интернэт хүн төрөлхтөнд ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлсэн” гэсэн бол үлдсэн тал хувь нь “Үгүй” гэж хариулсан байна. Харин та юу гэж бодож байна?

Санал асуулгад хамрагдсан хүмүүс ямар шалтгаанаар саналаа илэрхийлснийг танилцуулъя.

ТИЙМ:


-Аливаа зүйлийн үнэ цэнийг ухаарч амжаагүй байгаа балчир насныханд интернэт сөргөөр нөлөөлдөг. Юу чухал болох, ямар үр дагавартай болохыг мэдэхгүй хүүхдүүд интернэтэд асар их цаг өнгөрүүлдэг. Багаасаа хүсээгүй, шаардлагагүй зүйлсийн талаар уншиж, үзэж, хүмүүжлийн доголдолтой болох нь ч бий.

-Мэдээж интернэтэд олон давуу тал бий гэдэгтэй санал нэгдэж байна. Гэхдээ үүний цаана байгаа эдийн засгийн, нийгмийн, хууль эрхзүйн нөлөөллийг бодож үзвэл интернэт орчин цагийн нийгэмд маш их хор хохирол учруулж байгаа. Энэ талаас нь бодож үзвэл интернэтийн олон давуу талыг мэдэх хэдий ч дээрх асуултад “үгүй” гэж хариулна. Энтертайнмент үйлдвэрлэлийн салбарыг хар л даа. Дуу хөгжим, видео тоглоом, киноны зохиогчийн эрх гэж юм үгүй болсон. Youtube-ээс хүссэн дуугаа татаж авч, хүссэн киногоо CD дээр хувилж болж байна. Эдгээрээс гадна ном гэдэг ухагдахуун бараг л үгүй боллоо. Номын хэвлэлт, борлуулалт буурч, хэвлэмэл ном унших нь багассан. Хэдийгээр интернэтээс хүссэн мэдээллээ олж унших боломжтой ч түүний үнэн худлыг дэнслэх газар байхгүй. 100 хувь итгэх аргагүй. Эцэст нь, хэзээ нэг өдөр интернэт татвартай, төлбөртэй болох нь дамжиггүй.

-Орчин цагийн харилцаа холбоо, мэдээлэл солилцох чухал хэрэгсэл нь интернэт болсон ч эсрэгээрээ хүмүүсийн амьд харилцааг үгүй хийж байна. Хүмүүсийг залхууралд хөтлөх үүд хаалгыг нээсэн гэж боддог. Аливаа үйл явдал, баримттай холбоотой мэдээллийг хүн цээжилж, ой тоондоо оруулахын оронд хүссэн хайлтын системдээ хоёр үг бичээд л олчихдог болсон. Энэ хэрээр хүмүүний оюуны чадамж ч буурах аюултай.

ҮГҮЙ:

-Интернэт хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөөгүй гэдэгт би итгэдэг. Харин ч бидний мэдлэгийн төвшинг сайжруулсан. Мэдээллийн асар их урсгал дундаас хормын дотор хүссэн мэдээллээ олж авах боломжийг интернэт л бидэнд олгодог, бидний амьдралыг илүү хялбаршуулсан. Компьютерийнхаа хулганын ганц товчлуурыг дараад л гэрээсээ төлбөр тооцоогоо хийж, онлайнаар худалдан авалт хийж болно. Интернэтийн давуу тал нь сөрөг талаасаа хамаагүй илүү гэж дүгнэж болно.

-Интернэт бидний амьдралд сөрөг нөлөө үзүүлээгүй харин ч хүн төрөлхтний хөгжлийг хурдасгагч, эерэг нөлөө үзүүлэгч гэж бодож байна. Дэлхий ертөнцтэй танилцаж, шинэ соргог санаа дэвшүүлж, түүнийгээ дэлхий нийттэй хуваалцах асар өргөн боломж олгодог шүү дээ.

Утас:976-70146668, Mobile 976-99993553

Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот

  • М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК

    Мэргэжлийн баг хамт олонтой, чадварлаг залуустай хамтран ажилласандаа баяртай байдаг.

    Бизнесийн ёс зүйг өндөр түвшинд баримталдаг, сайн компани.

    Бидний вэб сайтыг чанартай сайн хийж өгсөнд баярлалаа.

    М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК
    Гантулга

    Маркетингийн мэргэжилтэн

  • Coca cola Mongolia

    Хурдан шуурхай , найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

    Coca cola Mongolia
    Зулаа

    Маркетингийн мэргэжилтэн

  • Юнисервис солюшн ХХК

    Хурдан шуурхай, аливаа хүндрэлгүйгээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөнд Модив Софтын хамт олондоо Юнисервис Солюшн ХХК-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!

    Юнисервис солюшн ХХК
    Батжаргал

    Маркетингийн ажилтан

Copyright © 2012 ModiW Soft Co.,Ltd.